Deutsch Englisch Russisch Mongolisch

Хөдөө аж ахуй

Монголд бид ХБНГУ-н томоохон компаниудыг төлөөлдөг. Үүнд: CLAAS нь өвс хадагч, трактор, талбайн жижиглэгч, дөрвөлжин болон дугуй хэлбэртэй пресслэгч зэрэг чанар сайтай газар боловсруулах техник үйлдвэрлэх уламжлалт үйлдвэрлэлээрээ ХБНГУ-н тэргүүлэх компаниудын нэг юм.

ХАА-н ургамал тарих чиглэлээр мэргэшсэн LEMKEN хөрс боловсруулах тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг. Жишээ нь: газар хагалах, хөрсийг үрсэлгээнд бэлтгэх, ургац хураасны дараа хөрсийг боловсруулах гэх мэт. Түүнчлэн үрсэлгээ суулгах болон ургамал хамгаалах чиглэлийн техник, тоног төхөөрөмжийг ч тус компани нийлүүлдэг.

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах ХАА-н үйлдвэрүүдэд зориулж BEINLICH компани дээд зэрэглэлийн бороожуулагч машин, тоноглолуудыг үйлдвэрлэн нийлүүлдэг. Энэхүү хөдөлгөөнт бороожуулагч техникийн тусламжтайгаар ургацынхаа хэмжээг тогтмол нэмэгдүүлэх боломжтой.

WM-KARTOFFELTECHNIK компани нь байцаа хураагч машин, төмс бүрэн хураагчаас агуулахад ургацыг байршуулагч хүртэл төрөл бүрийн машин техникийг үйлдвэрлэж, нийлүүлдэг. Тус компани нь төмсийг тарих, хураах, хадгалах иж бүрэн техникийн шийдлийг санал болгодог.

GEA WESTFALIA бол сүү саах төхөөрөмж үйлдвэрлэгч компани юм. Түүнчлэн уг компани сүү боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмж боловсруулж, үйлдвэрлэх чиглэлд ажилладаг.

Diese Webseite verwendet Cookies um sich Ihre Sprachauswahl zu merken.